LIVE: ХӨСҮТ-өөс халдварын голомт эрчимтэй өсөж байгаа газруудыг танилцууллаа
Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Нэгдүгээр сарын 28-ны өдөр улсын хэмжээнд 12,885 хүнд коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ хийхэд 18 хүнээс халдвар илэрсэн. Батлагдсан тохиолдлууд өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтлууд байна. Тухайлбал, Х апартмент, Микс пицца, Наркологийн эмнэлэг, БГД-ийн 12 дугаар хорооны 19 дүгээр байрны батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал болсон хүмүүсийн давтан шинжилгээнд халдвар илэрлээ.
Сүүлийн 24 цагт 59 хүн эдгэрч гэртээ гарсан.
Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1,710 болсон бол үүнээс 1,303 хүн эдгэрсэн байна. Эмчлэгдэж байгаа 394 хүний биеийн байдлыг үнэлбэл хүнд 1, хүндэвтэр 50, хөнгөн 343 байна.
Халдварын голомт дараах газруудад эрчимтэй өсөж байна:
- Х апартмент орон сууцны 560 хүнд шинжилгээ хийхэд 8 хүн
- Наркологийн эмнэлэгэс нийт 7 хүн
- Микс пицца компанийн 6 хүн
- БГД-ийн 12 дугаар хорооны 19 байрны оршин суугч нараас коронавирусийн халдвар илэрсэн. Х апартмент орон сууцанд амьдардаг нэг иргэн NTV телевизид ажилдаг байсан тул тус телевизийн 94 хүнээс шинжилгээ авахад сөрөг гарсан. Ард иргэд халдвар хамгааллын дэглэмээ чанд сахихыг сануулав.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.