Дорнод аймгийн цэргийн ангид нууцаар тэжээж байсан гахайнууд халдварт өвчнөөр үхжээ

Учир нь тус ангийн удирдлага, дарга нар нууцаар 12 гахай тэжээж байжээ.

Харин нууцаар тэжээж байсан гахайнуудын нэг нь энэ сарын 26-ны өдөр халдварт өвчнөөр үхсэн байна. Тус анги гахайгаа хоолныхоо үлдэгдлээр хооллодог байсан байна.

Уг асуудалтай холбоХэрлэн сумын Онцгой комисс хуралдаж үлдсэн 11 гахайг өнөөдөр/2020.01.29/устгахаар болжээ.

Учир нь 2019 онд тус ангийн тэжээж байсан 16 гахай африкийн гахайн мялзан өвчнөөр өвчилж устгалд оруулж байжээ. Тухайн үед дахин тус ангийг гахай тэжээхгүй байх шаардлага өгч байсан ч ийнхүү нууцаар тэжээсэн гахай өвчилжээ.

Эдгээр гахайгаа мал амьтны тооллогод оруулаагүйн дээр багийн дарга нь ч тус ангийг гахай тэжээж байсныг мэдээгүй байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.