СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-01-28

LIVE: Ү.Дамдинсүрэн: УОК-оос болж амьд ирэх хүнээ хүүр болгоод авсан

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
3 жилийн өмнө

68 настай иргэн АНУ-аас ирж чадалгүй 4 сар гаран болж, гэргий нь УОК-оос хоёр удаа чирэгдэж гарч удаа дараа хүсэлт тавиад ч авч чадалгүй амиа алдсан харамсалтай хэргийг бид сурвалжиллаа. 

Тус иргэн нь эрүүл мэндийн хүндэтгэх шалтгаантай байсан бөгөөд 2020 оны 04 сарын 12-аас эхлэн Америк, Монгол аль аль талд байсан ар гэрийнхэн нь УОК-т удаа дараа нутаг буцах хүсэлт өгчээ.

Талийгч нутаг буцах хүсэлтэй иргэд дунд 63 гэсэн дугаар авч чадсан байсан. Хувиар ёсоор 2020 оны 08 сарын 15-нд Монголд ирэх байжээ. Гэтэл тус өдрийн тусгай үүргийн онгоцоор 200 дугаартай хүмүүс ч ирсэн байсан бөгөөд "Монголоос 50 хүн л авчир гэсэн" гэж АНУ-д байсан талаас тухайн иргэнд хэлээд авч яваагүй аж. 

Бие муутай, удахгүй эх орон руугаа ниснэ гэж хүлээж байсан иргэн нь 2020 оны 08 сарын 18-нд АНУ-д амьсгал хураасан бөгөөд үр хүүхэд нь мөн л хүсэлт шаардлага тавьсаар чандарыг нь арай гэж эх оронд нь авчирчээ

Энэ талаар бидэнд талийгчийн хүргэн дүү, иргэн Ү.Дамдинсүрэн болон түүний гэргий ярилцлага өгсөн юм. 

Иргэн Ү.Дамдинсүрэн: Би хамаатан ахыгаа 4-5 сар хөөцөлдөөд эх оронд нь амьд мэнд ирүүлж чадаагүй. Одоо Унгарт сурч байгаа охиндоо маш их санаа зовж байна. 2020 оны 08 сараас хойш УОК, НОК гээд хандаж болох бүх л газар хандаад хариу авч чадахгүй юм. . Сүүлийн 24 цаг тасралтгүй залгаад УОК утсаа авахгүй. Сэтгэгдэл бичихээр устгаад байх юм. 

Сайд дарга нарын эхнэр хүүхдүүд ачааны онгоцоор ч ирж болоод байдаг юм билээ. Энгийн иргэд үр хүүхэд ах дүүсээ амьд хүлээж авах арга байна уу?

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.