Капитолын жагсаалтай холбоотой хоёр цагдаа амиа егүүтгэжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены сонгуулийн ялалтыг Конгресст баталгаажуулах нэгдүгээр сарын 6-ны өдөр Капитол Хилл рүү Дональд Трампын дэмжигчид дайрч орсон. Уг хэрэгт хариуцлага тооцох ёстой гэж үзсэн цагдаагийн хоёр ажилтан амиа егүүтгэсэн тухай мэдээлжээ.

Уг мэдээллийг нийслэл Вашингтоны цагдаагийн даргын үүргийг гүйцэтгэгч Роберт Конти мягмар гарагт хийсэн мэдэгдэлдээ дурдсан байна. Энэ нь Вашингтоны цагдаагийн хүчин хоёр офицер амиа егүүтгэсэн гэдгийг батлан мэдэгдэж буй анхны тохиолдол гэжээ.

Амиа егүүтгэсэн цагдаагийн ажилтнуудын нэг нь Капитолын цагдаагийн газрынх бол нөгөө нь нийслэлийн цагдаагийн газрын алба хаагч байжээ. .

Эх сурвалж: CNN  

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.