Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ томилогдлоо
УИХ-ын өнөөдрийн /2021-01-27/ чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар томилох асуудлыг хэлэлцэх үеэр УИХ дахь Ардчилсан намын бүлэг нэг цагийн завсарлага авсан.
Завсарлагын хугацаа дуусч, санал хураалт явуулахад УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд нийт 66 гишүүн оролцсоноос 58 нь буюу 87.9 хувийн саналаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар томиллоо.
Шинэ Үндсэн хуульд орсон өөрчлөлтөөр Ерөнхий сайд өөрийн кабинетийг парламентээс хараат бусаар бүрдүүлэх эрхтэй бөгөөд тэрбээр маргаашнаас сайд нарынхаа нэрсийг УИХ-д танилцуулах ажээ.
Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдад нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнийн товч намтар
Л.Оюун-Эрдэнэ нь 1980.06.29 төрсөн. Ам бүл 5 эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг.
1998 онд Хэнтий аймгийн Бэрх хотын ЕБС, 2001 онд Бэрс дээд сургуулийг сэтгүүлч мэргэжлээр,
2008 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.
2015 онд Харвардын Их сургуульд Төрийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан.
Ажлын туршлага: 2001 он Хэнтий аймгийн Бэрх хотын захирагчийн албанд Тамгын газрын дарга, 2002 он “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын Хэнтий салбарын захирал, 2006 он “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын Бүс хариуцсан Захирал, 2008 онд Нийслэлийн БЗД- т Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга, 2009 онд МАН-ын УЗ-ийн ХЭГ-ын дарга, 2010-2014 он НАМЗХ-ны Ерөнхийлөгч, 2011 он МАН-ын нарийн бичгийн дарга, 2012 он МАН-ын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч, 2016 оноос УИХ-ын гишүүн, 2019 оноос Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга, 2020 оноос УИХ-ын гишүүнээр тус тус ажиллаж байна.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.