Хэрэв та iPhone, iPad ашигладаг бол яг одоо “update” хийгээрэй

Та Apple-ын iPhone загварын гар утас аль эсвэл iPad ашигладаг уу? Хэрэв тийм бол яг одоо iOS 14.4. үйлдлийн системийг шинэчлэн суулгаарай. Үдээс хойш, дараа, тэгж байгаад гэж огтхон ч хойш сууж болохгүй яг одоо санасан даруйдаа “update” хийхийг Apple компанийн зүгээс хэрэглэгчдэдээ сануулжээ.

Энэ талаар TechCrunch стартап, технологийн мэдээллийн суваг анхлан мэдээлсэн байна.. Одоогоор баримт материал ил тодоор дэлгээгүй ч Apple ийнхүү мэдээлэх нь тун ховор учир хэрэглэгч та урьдчилан аюулгүй байдлаа хамгаалж шинэ үйлдлийн системийг нэн даруй суулгахыг зөвлөж байна.

Эх сурвалж: GizModo

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.