Оросын хэвлэл Монголын талаар мэдээлэхдээ "ядуу, хоцрогдсон" гэж ойлгогдохоор зураг тавьжээ

ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин тус улсын Алс Дорнодын төв Владивосток хотод Монгол Улсын Худалдааны төлөөлөгчийн газар нээх тухай Монголын Засгийн газрын саналыг хүлээн авчээ. Тэгвэл Оросын "Аргументы и Факты" мэдээллийн сайт энэ талаар мэдээлэхдээ Монголын хөдөө нутаг дахь хоёр гэрийг дүрсэлсэн зургийг нийтэлсэн байна.

Оросын талын албан ёсны мэдэгдэлд "Приморийн хязгаарын Засгийн газарт Худалдааны төлөөлөгчийн газар үүсгэн байгуулах, албан тасалгааны болон орон сууцны байрыг түрээслэх эсвэл худалдан авах хэлбэрээр хуваарилахад нь Монголын талд туслахыг зөвлөж байна" хэмээн бичжээ. Одоогоор уг худалдааны төлөөлөгчийн газрыг хэзээ нээх нь тодорхойгүй байгаа юм.

Хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд түлхэц үзүүлэх Өмнө нь мөн Оросын төв телевиз болох "ОРТ-1"-ийн "Время" мэдээллийн хөтөлбөрийн хөтлөгч Монголын талаар доромжилсон өнгө аястай үг хэлж, ихээхэн бухимдал төрүүлж байсан билээ.

Эх сурвалж: https://vl.aif.ru/politic/torgovoe_predstavitelstvo_mongolii_otkroetsya_vo_vladivostoke

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.