Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар Хархорин худалдааны төвд ажиллалаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өчигдөр Хархорин худалдааны төвд ажиллан, худалдаа эрхлэгчид, түрээслэгчидтэй уулзан санал бодлыг нь сонсов. Мөн тэрээр тус худалдааны төвийн удирдлагуудтай түрээсийн төлбөр хөнгөлөх асуудлыг зөвшилцсөн.

Энэ хүрээнд. Ингэснээр тус төвд лангуу, тасаг түрээсэлж худалдаа эрхэлдэг иргэд, ААН-үүд нэг тэрбум орчим төгрөгийн бодит хэмнэлт хийх боломж бүрдэж, хүнд үеийг давахад дэмжлэг болох юм.

143301010 729212248029508 685727634324344782 n 20210126063545

Нийслэлийн зүгээс худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийг бүх талаар дэмжин ажиллах бөгөөд, энэ төрлийн үйл ажиллагаа эрхэлж буй иргэд, аж ахуйн нэгжүүд халдвар, хамгааллын дэглэмээ сайтар баримтлан, хамтын хүчээр цар тахлыг даван туулахыг тэрбээр уриаллаа.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.