Дараалал дайрч коронавирусийн вакцин хийлгэсэн казиногийн боссыг халжээ

Канад улсын хоёр тэрбум ам.долларын үнэлгээтэй Грийт Канад тоглоомын корпорацийн гүйцэтгэх захирал Род Бэйкер коронавирусийн эсрэг вакцинжуулалтын дүрэм зөрчсөн хэргээр ажлаасаа халагджээ.

Тэрээр эхнэр Екатеринагийн хамт алс хязгаарын Юконы бүс нутгийг зорьж, тэнд коронавирусийн эсрэг вакцин хийлгэсэн байна. Тус бүс нутагт уугуул иргэд оршин суудаг бөгөөд баруун бүстэй харьцуулахад вакцинжуулах хөтөлбөр хурдацтай явагдаж байгаа тухай мэдээлжээ.

. Тэднийг өнгөрсөн долоо хоногт Бийвер Крийк жижиг сууринд вакцин хийлгэсний дараа нисэх буудал явахад нь асуулга бөглүүлж зүй бус үйлдлийг нь илрүүлжээ.

Энэ явдлыг мэдсэн Юконы Нийгмийн үйлчилгээний сайд Жон Стрейкер “амин хувиа хичээсэн энэ үйлдлийг би зэмлэн буруутгаж байна. Бидэнд хэн нэгэн вакцин хийлгэх зайлшгүй шаардлагатай хүмүүсийн урт дарааллыг зөрчиж, хууран мэхлэх үйлдэл гаргасан нь төсөөлөгдөхгүй байна” гэж мэдэгджээ.

Бэйкер болоод түүний эхнэрийг Ванкуврээс Юконд ирснийхээ дараа 14 хоногийн тусгаарлалтын дэглэм баримтлаагүй тул нэмж торгуулийн шийтгэл оноосон байна.

Эх сурвалж: ВВС

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.