Монгол залуус И-Спортоор дэлхийд тэргүүлж байна

141327295 472840660788983 6293034689575868145 o 01 

Маш өндөр буюу нийт 1.3 сая ам.доллар шагналын сантай тус тэмцээний эхний гурван өдрийн дараах байдлаар Монголын баг 227 оноогоор тэргүүлж байна. Орон орны шилдэг 16 шигшээ тоглолтод оролцож буй тус тэмцээнийг youtube хуудсаар шууд дамжуулан үзүүлж байгаа ба шууд дамжуулалтыг дэлхийн өнцөг булан бүрээс нэгэн зэрэг хоёр сая гаруй сонирхогч шууд үзэж байгаа статистик гарчээ. 

140466658 867569887142959 7644747727175962069 o


Мөн түүнчлэн одоогийн байдлаар тэмцээний үнэ цэнэтэй тоглогчоор монголын багийн ZeusZyoll буюу Б.Золбоот нэрлэгдэж байна.

Үнэ цэнэтэй тоглогч Б.Золбоот
Үнэ цэнэтэй тоглогч Б.Золбоот

Өнөөдөр финалын тоглолтууд явагдах ба түрүүлсэн баг нь 700.000 ам.долларын шагнал хүртэх юм. Монгол залуустаа амжилт хүсье. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.