LIVE: ЭМЯ-ны ажилтан, орон нутаг руу явах гэж байсан нэг иргэн нийт 16 хүнээс халдвар илэрсэн

Сүүлийн 24 цагийн дотор Улаанбаатар хотод 16 хүн халдвар авсан нь батлагдсан байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Улаанбаатар хотод коронавирусийн батлагдсан тохиолдол 814 боллоо. Цэргийн төв эмнэлгээс 10, ХӨСҮТ-өөс 15 хүн эдгэрч дараагийн хяналт руу шилжсэн бол Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлгээс 50 хүн бүрэн эдгэрч гэртээ гарсан.

Батлагдсан 16 тохиолдол өмнө нь тусгаарлалтад байсан иргэдийн давтан шинжилгээ, БЗД-ийн 2 дугаар хорооны 4, 5 дугаар хэсгийн иргэд, ЭМЯ-ны нэг ажилтнаас халдвар илэрсэн. ЭМЯ-ны 128 хүнд шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарсан. Тус яамны таван хүнийг тусгаарлан, 28 хүнийг гэрийн ажиглалтад байлгаж байна.

БЗД-ийн 2 дугаар хорооны 4, 5 дугаар хэсгийн 1069 иргэн шинжилгээнд хамрагдсан үргэлжлүүлэн тандалт судалгаа үргэлжлэн хийгдэж байна.

Идэвхтэй байгаа голомтууд:

  • БГД-ийн 12 дугаар хорооны 19 дүгээр байрны халдварын голомт идэвхтэй
  • БЗД-ийн 2 дугаар хорооны 4, 5 дугаар хэсгийн оршин суугч 11 хүн халдвар авсан нь тогтоогдсон.
  • Тохижилт үйлчилгээний компанийн гэр бүлээс халдвар илэрч байна
  • Саналаараа шинжилгээ өгөхөд халдвар илэрсэн тохиолдол гарч байна.

.

Ямар ч хүн хэн, хэзээ ч, хаанаас халдварт өртөх эрсдэл өндөр байна. УОК-ын даргын тушаалын дагуу хамтарсан багууд эрсдэлийн үнэлгээ хийсэн. . Нийслэлийн хэмжээнд коронавирусийн халдвар алдвал иргэдийн өвчлөл нэмэгдэнэ гэв.

142704960 1234511943630852 7567134293253582947 o

142076740 1234511960297517 7587887312646984535 o

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.