LIVE: С.Ганбаатар: Оюутолгойн асуудлаар сөрөг нэхэмжлэх гаргах хүртэл өлсгөлөнг зарлана

“МАН-ыг Рио Тинтогийн барьцаанаас чөлөөлж, алдагдсан Оюутолгойгоо буцаан авах өлсгөлөн” нэртэй суулт, өлсгөлөнг УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнөөдрөөс эхлүүлжээ.

Тэрбээр өнөөдөр өглөөнөөс эхлэн төв талбайд өлсгөлөн зарлаж буй бөгөөд Монгол Улсын Засгийн газар Оюу толгойтой холбоотой асуудалд санаачилга гарган оролцохгүй байгааг шүүмжилж байгаа юм.

Тэрбээр 32 дахь Ерөнхий сайдад нэр тодроод буй Л.Оюун-Эрдэнийг олон улсын арбитрын шүүхэд Оюу толгойн асуудлаар сөрөг нэхэмжлэх гаргах хүртэл өлсгөлөнг зарлаж байна гэв.

142503987 256980159146883 6311085894056614545 n

УИХ-ын гишүүн С.Ганбаатар ". УИХ-ын гишүүн ард иргэдийн өмнө хариуцлага хүлээх гэж сонгогдсон. Би ард иргэдийг өлсгөлөн зарлахыг хүсэхгүй байна. Харин УИХ-ын гишүүд надтай нэгдэж, өлсгөлөн зарлаасай гэж хүсэж байна. . Миний хувьд Үндсэн хуульд олгогдсон эрхээ эдэлж байна. Тэмцэхгүй бол аль хэзээний ялагдсан байдаг. Иргэд Сүхбаатарын талбай дээр ирж, гарын үсгээ зурж болно” гэсэн юм.

Засгийн газраас 2019 оны 12-р сард Оюутолгойн гэрээтэй холбоотой ажлын хэсгийг байгуулсан. Уг ажлын хэсэг . Тэрбээр өлсгөлөнгөө сөрөг нэхэмжлэл гаргах хүртэл үргэлжлүүлэхээ мэдэгдсэн юм.

142440702 253260552829939 7372422749131999807 n

141962886 784949308900784 68321845501688851 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.