LIVE: ЭМЯ-наас халдварын 10 голомтыг танилцууллаа
Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн халдварын 16 тохиолдол батлагдлаа. БГД 12 дугаар хороо 19 дүгээр байрны орцны 9 хүн, “Монос” эмийн сангийн ажлын байранд ажилладаг гэр бүлийн 2, тусгаарлалтад байсан ойрын хавьтал 4, ХӨСҮТ-ийн нэг ажилтанаас халдвар илэрсэн.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 13 хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна. Монгол Улсад коронавирусийн батлагдсан 1584 тохиолдол боллоо. Халдвартай 526 хүн эмчлэгдэж, маш хүнд 2, хүнд 7 хүн эмчлүүлж байна.
Энэ сарын 21-ны өдрийн байдлаар нийслэл хотод 10 гаруй кластер өвчлөл гараад байгааг ЭМЯ-наас мэдээллээ.
- Иргэн Д-гийн голомт-48 тохиолдол буюу гэр бүл, үзвэр үйлчилгээ, нэг орцны, буяны ажил, кароеке, найз нөхдийн хүрээнд халдвар бүртгэгдсэн
- Төмөр замын-16 тохиолдол гурван байршилд бүртгэгдсэн
- Эсийн голомт гээд-58 тохиолдол гурван байршилд найз нөхөд, гэр бүлийн хүрээнд
- БЗД-ийн Нэгдсэн эмнэлэгтэй холбоотой голомттой холбоотой-387 тохиолдол есөн байршилд бүртгэгдсэн
- Үүнээс үүдэлтэй Тэнүүн-Огоо, гэр бүлийн хавьтал, Халдвар судлалын үндэсний төв-357 тохиолдол бүртгэгдсэн
- Ачтан эмнэлэгтэй холбоотой кластер 72 тохиолдол 4 байршилд
- Мөнххада ХХК 28 тохиолдол 2 байршилд
- БГД-ийн таван орон сууцанд 16 тохиолдол
- БЗД-ийн 17 дугаар хороотой холбоотой 32 тохиолдол нийт найман том голомтуудын хүрээ хязгаар хяналтад орж, сүүлийн 7-24 хоногт халдвар бүртгэгдээгүй байна.
Одоогоор нийслэл Улаанбаатар хотод идэвхтэй голомт гэвэл 25 дугаар эмийн сангийн Монос эмийн сангаас үүдэлтэй голомт ажилтан гурван хүн, засвар хийхээр очсон хоёр хүн, бусад ажлаар очсон нэг хүн гэр бүлийн дамжсан халдвар 36 тохиолдол нийт 40 тохиолдол бүртгэгдэж, тус голомт идэвхтэй байна.
Тохижилт үйлчилгээний компанитай холбоотой голомт 12 ажилтан, гэр бүлийн таван хүн нийт 17 хүн халдвар авсан. Одоогоор нийслэлийн хэмжээнд ойрын хавьтлын тоо 1203, хоёрдогч хавьтал 4497 болсон. Ард иргэд жагсаал цуглаан, бөөгнөрөл үүсгэхгүй байх эсрдлээс өөрсдийгөө сэргийлэх хэрэгтэй хэмээн ЭМЯ-наас анхаарууллаа.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.