Шадар сайд Я.Содбаатарыг огцрохыг шаардав

Хөдөлмөрийн үндэсний намаас УОК-ийн дарга, Шадар сайд Я.Содбаатарыг огцруулах шаардлагыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд албан ёсоор хүргүүлэхээр болсон тухайгаа мэдэгдлээ.

EsJZJxhVoAI  O

"Цар тахлын үед УОК-ын удирдлагуудын гаргасан шийдвэр оновчгүй, хүнлэг бус, хүний эрхийн мэдрэмжгүй байна. Дөнгөж төрсөн нялх биетэй эх ба нярай хүүхдийг коронавирусийн халдвар илэрсэн гэх шалтгаанаар өвлийн хүйтэнд дулаан хувцасгүй, халдвар хамгааллын аюулгүй байдлыг хангалгүй, хүний ёсны хүндлэл үзүүлэлгүй, ачаа бараа мэт тээвэрлэсэн нь байж боломгүй үйлдэл. Удаа дараа хариуцлагагүй байдал, ноцтой алдаа удаа дараа гаргасаар ирсэн УОК-ийн дарга, Шадар сайд Я.Содбаатарыг огцруулахыг Хөдөлмөрийн Үндэсний Нам (ХҮН)-аас шаардаж байна" гэжээ.

Түүнчлэн Шадар сайд Я.Содбаатарыг огцруулах гарын үсэг цуглуулах үйл ажиллагаа яг одоо change.org дээр өрнөж, 8000 орчим иргэн гарын үсэг зураад байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.