СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БНХАУ: Уурхайд дарагдсан 12 уурхайчин амьд байгаагаа мэдэгджээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

БНХАУ-ын Шандон мужийн Хушан алтны уурхайд долоо хоногийн өмнө буюу энэ сарын 10-ны өдөр дэлбэрэлт болж, 22 уурхайчин дарагдаад байгаа. Тэгвэл долоо хоногийн дараа уурхайчид аврагчдад амьд мэнд гэсэн дохио өгсөн байна.

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар 10 уурхайчны эсэн мэнд эсэх нь тодорхойгүй үлдсэн ба 12 уурхайчин амьд үлдсэн гэжээ. Аврагчид уурхайн хоолойгоор дамжин холбоо барихыг оролдоход тэд амьд байгаагаа мэдэгдэж олсноос татсан байна. Үүний дараа хүнс, эм, цаас, харандааг илгээжээ.

Тэд .

Хятадын эх сурвалжийн өгсөн мэдээллээр тэдгээр уурхайчдыг татаж гаргах аврах амуудыг ухаж эхэлсэн байна. Ойролцоогоор 600 метрийн гүн нүх ухаж байж тэднийг аварна гэж найдаж байна.

Хятадад уурхайн осол гарах нь ховор үзэгдэл биш юм. Өнгөрсөн жилийн 12 дугаар сард нүүрсний уурхайд нүүрстөрөгчийн дутуу исэл алдагдаж 23 уурхайчин нас барсан. Үүнээс өмнө Чончинд өөр нэг уурхайд осол гарч 16 хүн амиа алдсан юм.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.