ЭМЯ: Улаанбаатар хот коронавирусийн хамгийн том голомт болсон

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлыг танилцуулах үеэрээ Улаанбаатар хот коронавирусийн хамгийн том голомт болсон.

. Хүн бүр халдвар авахгүй байхын төлөө амны хаалтаа тогтмол зүүж, гараа угааж, ариутган, аль болох эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэхгүй, олон хүнтэй газраар үйлчлүүлэхгүй байхыг зөвлөв.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: ЭМ-ийн байгууллагаас өгч байгаа мэдээлэл үнэн байгаа. Хүчит шонхор захын ажилтан өвчлөөгүй гэдгийг хариуцлагатай хэлье. .

ЭМЯ-ны албаны дарга Д.Нарангэрэл: Хэн, хаана нь өвдсөн гэж хэлэх нь тухайн иргэний эрхэнд халдаж байгаа үйлдэл. Манай улс ийм газрын хэдэн хүмүүс халдвар авлаа гэж мэдээлж  байгаа нь сэрэмжлүүлэх үүднээс хэлдэг. Коронавирус бол түр зуурынх хүний эрх бол үүрдийнх гэдгийг бид нар сайн ойлгох хэрэгтэй.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.