LIVE: С.Ганбаатар: Оюутолгой 2051 он хүртэл ашиг авахгүйн дээр бид 22 тэрбумын өртэй үлдэнэ

УИХ-ын гишүүн С.Ганбаатар Оюутолгой компанитай холбоотой ноцтой баримтыг дэлгэлээ. Тэрээр "Оюутолгой компани өнгөрсөн хугацаанд 14 тэрбум ам.долларын баялгийг Монголоос гаргасан. Бид 2051 он хүртэл ногдол ашиг авахгүйн дээр, 22 тэрбумын өртэй үлдэнэ" хэмээв. 

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: 

-Оюутолгойг нээснээс хойш 14 тэрбум ам.долларын баялаг Монголоос гарч явжээ. Ирээдүйд бид 22 тэрбум ам.долларын өртэй, 2051 он хүртэл ногдол ашиг авахгүй болчихлоо. 

Америк, Англи, Сингапур, Хонконгийн шүүхүүдэд монголын улс төрчид авлига авч, Оюутолгойн гэрээг байгуулсан гэсэн шийдвэр гарчихлаа. Монгол улсын Засгийн газар, ЗГХЭГ, Сангийн яам Рио Тинтогийн бууны нохойгоор дүүрсэн. Намайг шүүхэд өгвөл өгөөрэй. Би нэр устай нь зарлах болно. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.