СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2021-01-18

LIVE: Т.Доржханд: 5 хувийн хүүтэй, гурван жилийн зээл гаргах хэрэгтэй байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

УИХ-ын гишүүн Т.Доржханд ажлын байрыг хамгаалах тогтоолын төсөл боловсруулсан талаараа өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ. 

УИХ-ын гишүүн Т.Доржханд: 

-Өргөн барих тогтоолын төслийн гол асуудал бол банкан дэх эх үүсвэрийг зах зээл рүү гаргах юм. Ингэхдээ бонд гаргаж, хүү нэмэхгүйгээр 5 хувийн хүүтэй зээлийг дор хаяж гурван жилийн хугацаатай хувь хүн, аж ахуйн нэгжүүдэд зориулан гаргах хэрэгтэй. Эхний нэг жил хүү авахгүй. Үүнийг хийж чадвал коронавирусийн энэ хүнд үед 200-400 мянган ажлын байрыг хэвээр хадгалах боломж байна. 

Мөн, Ерөнхий сайдад хандан асуулга тавьж байна. Дэлхий даяар эдийн засаг хүндэрчихлээ. АНУ болон БНСУ-д байдал хүнд байна. Эдгээр орнуудад монголчууд ажил хийхээр очдог. Гэтэл эдгээр улс орны иргэдийн дунд ажилгүйдэл их болчихлоо. Монголчуудад ажил олдохгүй байна. Үүн дээр ямар бодлого боловсруулан ажиллаж байгаагаа УИХ дээр нээлттэйгээр мэдээлэл хийгээч гэж Ерөнхий сайдаас хүсэж байна. 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.