Индонезид осолдсон онгоцны хар хайрцгийн байршлыг тогтоожээ

Индонезийн Борнео арал руу нисч байсан Сривижаяа Эйр нислэгийн компанийн Боинг 737 онгоц 62 хүний хамт бямба гарагт осолдсон. Онгоцны хэсгүүд болон зорчигчдын цогцсыг олсон ба аврагчид онгоцны хар хайрцгуудын байршлыг тогтоосон гэдгээ зарлалаа.

Өнөөдөр эрж хайх ажлыг дахин эхлүүлснээр шумбагчид бичлэгийн хоёр хайрцгийг олж чадна гэдэгт итгэлтэй байна гэж Индонезийн Тээврийн аюулгүй байдлын хорооны дарга Соержанто Тжахжоно мэдэгджээ. .

Одоогоор онгоцны дугуй, их биеийн хэсэг, хөдөлгүүрийн турбины хэсгүүд олдоод байна. Харамсалтай нь ослоос амьд хүн үлдсэн гэж найдахгүй байна. Албаны хүмүүс хохирогчдын ар гэрийнхнийг ДНХ-ийн дээж өгч цогцос таниулах ажилд туслахыг уриалж байгаа юм.

 116413430 065133649 1

 116411999 hi065130927

Ослын талаар эргэн сануулбал Сривижаяа Эйр компанийн зорчигч тээврийн онгоц бямба гарагийн 14:36 минутад Жакартагийн нисэх буудлаас хөөрчээ. Удалгүй хэдхэн минутын дараа буюу 14:40 минутад хамгийн сүүлд нислэгийн төвтэй холбоо тогтоосон байна. Борнео мужийн Баруун Калимантан муж дахь Понтианакийг чиглэсэн нислэг ихэвчлэн цаг хагас буюу 90 минут үргэлжилдэг.

 116408623 mediaitem116408620

. Осол болсон газрын ойролцоо байсан гэрчүүд багадаа нэг удаа хүчтэй дэлбэрэх чимээ сонссон гэж мэдээлжээ. Онгоцон дотор 50 зорчигч байсны долоо нь хүүхэд, гурав нь нялхас байсан бөгөөд нислэгийн багийн 12 гишүүн байсан юм. Хохирогчид бүгд Индонезийн иргэд байжээ.

 116411220 hi065120599

Эх сурвалж: ВВС

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.