LIVE: УБ-Сөүл чиглэлийн онгоц хоёр автобус дүүрэн хүн нууцаар тээвэрлэж иржээ
Улаанбаатараас Сөүл чиглэл тусгай үүргийн онгоц өчигдөр /2020.01.06/ нисжээ. БНСУ-д амьдарч байгаа иргэдэд "Хүн тээвэрлэхгүй, эм, эмнэлгийн хэрэгсэл тээвэрлэнэ" хэмээн хэлсэн байна. Гэвч тус онгоц нууцаар хүн тээвэрлэж иржээ. Үүнийг Өмнөд Солонгост гацсан иргэд онгоцны буудал дээр баримтжуулж, бичлэг хийсэн байна.
Мөн тухайн онгоц Монголд газардсаны дараа бичлэг хийхэд хоёр автобус дүүрэн хүн тээвэрлэж иржээ. Уг асуудлын талаар бид холбогдох эрх бүхий хүмүүсээс тодруулах гэж холбогдохыг хүссэн ч утсаа авч, албан ёсоор тайлбар өгсөнгүй.
БНСУ-д хийгдсэн видео бичлэгийн эх сурвалж: Zolbootv Youtube суваг
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.