Япон улс эдийн засагтаа саад учруулахгүй байдлаар хөл хорино

Японы Засгийн газар коронавирусийн цар тахлын тархалтыг зогсоох зорилгоор өнөөдрөөс эхлэн Токио болон хөрш гурван бүсэд онц байдал зарлахаар төлөвлөж байна.

Ерөнхий сайд Суга Ёшихидэ даваа гарагт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэрээ Засгийн газрын гишүүд нийслэл болон Сайтама, Чиба, Канагава мужуудад онц байдал зарлах асуудлыг хэлэлцэж байгаа гэж мэдэгдсэн юм. Тэрээр г онцлон, олон нийтэд илүү сайн анхааруулах хэрэгтэй гэдгийг тэмдэглэжээ.

Онц байдал нэг сар орчим үргэлжлэх төлөвтэй байна. Тус улсын Засгийн газар уг арга хэмжээг төвлөрсөн байдлаар хэрэгжүүлэх бөгөөд нийгэм, эдийн засгийн үйл ажиллагаанд саад учруулахгүй байхыг хичээх гэнэ. Үүний хүрээнд

Түүнчлэн бүс нутгийн бүх сургуулийг хаахыг шаардахгүй байна. хэдий ч халдварын эрсдэлийг бууруулах хатуу арга хэмжээ авна гэдгийг Японы эрх баригчид амлаж байгаа юм.

Эх сурвалж: NHK World-Japan

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.