ВИДЕО: ДАШТ-ий финалд Канад, АНУ-ын хүчирхэг багууд туналаа

Шайбтай хоккейн 45 дахь удаагийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ тоглолтууд явагдлаа. 

Eq7nWreWMAA ydJ 01 

Улаанбаатарын цагаар өнөө өглөө хагас шигшээ тоглолтууд явагдсан ба Канадын залуучууд ОХУ-ын багийг 5:0 харьцаатай бут ниргэсэн бол АНУ-ын баг Финландыг 4:3 харьцаагаар буулган авч шигшээ тоглолтод тунан үлдлээ. 

Манай сайт АНУ, Финландын тоглолтыг шууд дамжуулан үзүүлсэн ба тус тоглолтыг ЭНД дарж үзнэ үү. 

Ийнхүү финалын тоглолт маргааш буюу нэгдүгээр сарын 6-ны өглөө 10:30 цагт /Улаанбаатарын цагаар/ АНУ, Канадын гал гарсан тоглолт биднийг хүлээж байна. Манай сайт уламжлал ёсоор тус тоглолтыг шууд дамжуулан үзүүлэх болно. 

Ташрамд сонирхуулахад Канадын залуучууд ДАШТ-д 18 удаа түрүүлж байсан бол АНУ-ын залуучууд дөрвөн удаа түрүүлж байлаа. Тус багууд хамгийн сүүлд 2017 онд финалд таарч байсан ба 5:4 харьцаагаар АНУ-ын баг хожил байгуулан түрүүлж байлаа. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.