Иран БНСУ-ын далбаатай химийн бодис тээвэрлэгч хөлгийг саатуулжээ

Иран улс энэ долоо хоногийн эхэнд ураны баяжуулалтаа 20 хувь хүртэл нэмэгдүүлэхээ мэдэгдсэн. Энэ нь 2015 онд байгуулсан цөмийн хөтөлбөрийн гэрээнд заасан хэмжээнээс бараг дөрвөн хувиар илүү юм.

Уг шийдвэр нь АНУ-тай таагүй байсан харилцааг улам бүр хурцатгаад байна. Тэгвэл даваа гарагт Ираны тал Өмнөд Солонгос улсын далбаатай химийн бодис тээвэрлэж байсан хөлөг онгоцыг саатуулсан тухай мэдээлжээ.

HANKUK CHEMI (IMO:9232369) химийн бодис тээвэрлэгч хөлөг нэгдүгээр сарын 4-ний өдөр Гормузын ойролцоо Оманы тэнгист сэлж байгаад Ираны албаныхны шаардлагаар Ираны усан хилд орж ирсэн байна. . Тэдгээр багийн гишүүдийн аюулгүй байдлыг хамгаалж, хөлөг онгоцыг тавьж явуулахыг Өмнөд Солонгосын элчин сайдын яамнаас шаардсаар байна.

Ираны төрийн мэдлийн агентлагуудын мэдээлж байгаагаар химийн бодис тээвэрлэсэн хөлөг онгоц Персийн буланд хүрээлэн буй болон химийн бохирдол үүсгэсэн байна. Энэ явдал нь АНУ Ираны хувьсгалт гвардын генерал Касем Сулейманийг Багдад хотод хороосон хэрэг гарснаас яг нэг жилийн дараа, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусахаас гурван долоо хоног орчмын өмнө тохиожээ.

Эх сурвалж: CNN

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.