ХБНГУ-д ойрын хугацаанд танхимын сургалт болохгүй

ХБНГУ-ын эрх баригчид коронавирусийн хөл хориог дор хаяж гурван долоо хоногоор сунгах төлөвтэй байгаа тул тус улсын Социал демократ нам хүүхдүүдээ өдөр өнжүүлэх төвд өгөх шаардлагатай эцэг эхчүүдэд цалинтай амралт өгөхийг шаарджээ.

Тус намын эрх баригчид сургуулиуд нь цар тахлын халдварын голомт болох өндөр магадлалтай гэж үзэж байгаа юм. Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ларс Клингбэйл энэ талаар "Нэгдүгээр ангиас зургадугаар анги хүртэл, мөн төгсөх ангийн сурагчдад танхимын хичээл орох боломжтой эсэхийг тодорхой болгох хэрэгтэй" хэмээн онцолсон байна.

Германд зул сарын баярын амралтын дараагаар сургууль, цэцэрлэгүүд хаалттай хэвээр байгаа. байна. 

Холбооны Боловсролын сайд Аня Карличек сургуулийн бүх сурагч танхимын хичээлд эргэж орох магадлал багатай гэж үзэж байгаа бөгөөд тус улсад халдварын тархалт түгшүүртэй хэвээр байгаа гэдгийг онцолжээ. Тэрээр гэжээ.

Тэгвэл Германы канцлер Ангела Меркель ирэх мягмар гарагт тус улсын мужуудын тэргүүнүүдтэй зөвлөлдөх уулзалт хийн, хөл хорионы нөхцөл байдлыг хэрхэн үргэлжлүүлэх талаар ярилцах юм.

Эх сурвалж: Deutsche Welle

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.