Шайбтай хоккейн залуучуудын ДАШТ-д дэлхийн шилдгүүд тунан үлдлээ

EqyThRoXIAoRymC 01 

2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр эхэлсэн ДАШТ Канад улсад 14 дэх удаагаа зохион байгуулагдаж байна. Ковид-19 цар тахлын тархалтын улмаас тэмцээнд оролцогчдыг тэмцээний өмнө 14 хоног тусгаарлан оролцуулж байгаа ба тусгаарлалтын явцад Шведийн багийн ахлах дасгалжуулагч Томас Монтен болон зарим тамирчдын шинжилгээний хариу эерэг гарч тэмцээнд оролцох боломжгүй болсон байна. 

Шөвгийн 8-ын тоглолтууд бүгд тун өрсөлдөөнтэй явагдаж хагас шигшээд дэлхийн шилдгүүд тунан үлдээд байна. 

Screen Shot 2021 01 04 at 15

 

Хагас шигшээ тоглолтууд дараах хуваарийн дагуу явагдана. /Улаанбаатарын цагаар/

Нэгдүгээр сарын 5-ны өдөр

  • 07:00 цагт: Канад - Орос
  • 10:30 цагт: АНУ - Финланд

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.