LIVE: Төрөөс халамж авдаггүй, дундаж орлоготой иргэд хадгаламжаа шавхаад байна
Хөл хорионы улмаас иргэдийн орлого тасарч, амьдрал нь хүнд байна. Засгийн газраас иргэдийн эрүүл мэндийг бодож, байгаа ч ард иргэдийн амьдрал, эдийн засгийг бодсон арга хэмжээ авахгүй байгаа талаар иргэд шүүмжлэлтэй хандаж байгаа юм.
Ялангуяа хувиараа хөдөлмөр эрхэлдэг, дундаж амьдралтай иргэдийн хувьд аравдугаар сараас хойш ажил хөдөлмөр эрхлээгүй тул хурааж хуримтлуулсан хадгаламж руугаа орж, цаашлаад ломбардаж болох бүх юмаа дуусган, хүүхдийнхээ 100 мянган төгрөгөөр амьдарч байгааг дурдаж байлаа.
БЗД-ийн 23-р хорооны иргэн Т.Баярлах: Ломбардаж болох бүх юмаа дуусгаад, дөрвөн хүүхдийнхээ хадгаламжийг шавхчихсан. Хувиараа хөдөлмөр эрхэлдэг бидэнд халамж олдохгүй, нүүрс ч авч чадахгүй байна. Одоо өлсөж, эсвэл хөлдөж л үхэх сонголттой үлдлээ.
Төр засгаас халамж авдаггүй хувийн салбарт ажилладаг иргэдийн хувьд нөхцөл байдал улам хэцүү болж, ажил төрлөө хийхгүй бол цаашид хоногийн хоолоо яаж залгуулахаа мэдэхгүй байна гэсэн юм.
Цаашлаад иргэдийн хувьд Ерөнхийлөгчийн санаачилсан иргэн бүрд нэг сая төгрөгийн эрхийн бичиг олгох хэрэгтэй гэж үзэж байна. Засгаас хөл хориог сунгахаар бол иргэддээ чиглэсэн тусламж үзүүлэх хэрэгтэй талаар иргэд ярьж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.