БИЧЛЭГ: Зочид буудлын дээврээс шүхэртэй үсэрчээ

АНУ-ын Теннесси мужийн нийслэл Нэшвиль хотын Grand Hyatt зочид буудлын дээвэр дээрээс хоёр эрэгтэй шүхэртэй үсэрсэн байна. Нэгдүгээр сарын нэгний өдөр болсон энэ явдал ойр орчимд байсан иргэдийг гүн цочролд оруулсан гэж цагдаагийн газраас мэдээлжээ.

Зочид буудлын хамгаалалтын албанаас баасан гарагийн орой хоёр эрэгтэй 25 дугаар давхарт гарч, дээврийн баарны тагтан дээрээс үсэрсэн гэж мэдээлэв. Эрэгтэйчүүдийг үсрэхэд бааранд байсан хүмүүс сандралджээ. Тэд шүхэртэй газардсаныхаа дараа зогсоол дээр тавьсан машинд суун явсан байна.

.

BASE jumping буюу хөдөлгөөнгүй биетээс үсэрдэг, эр зориг шаардсан энэ спортыг сонирхогчид өндөр барилга, цамхаг зэргээс шүхэртэй бууж газарддаг байна. Энэ нь онгоцноос шүхрээр буухаас өөр бөгөөд ихэвчлэн тэнгэр баганадсан өндөр байшин барилга, хадан цохио, гүүрүүдийг сонгодог ажээ.

Эх сурвалж: CNN

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.