ДЭМБ КОВИД-19-ӨӨС СЭРГИЙЛЭХ АНХНЫ ВАКЦИНЫГ БАТАЛГААЖУУЛЖЭЭ

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага 2020.12.31-ний өдөр коронавируст халдвар Ковид-19-өөс урьдчилан сэргийлэх анхны вакциныг баталгаажууллаа. . Pfizer/BioNTech вакцин нь дэлхийн олон орны эмийн зохицуулалтын мэргэжилтнүүдийн хяналтан дор аюулгүй байдал, чанар, эрсдэл зэрэг олон шалгуураар дамжиж баталгаажсан юм. ДЭМБ-ын Дархлаажуулалтын Стратегийн зөвлөхүүд(SAGE) 2021 оны 1-р сарын 5-ны өдөр хуралдаж энэ вакциныг хүн амд хэрэглэх талаар тодорхой бодлого, зөвлөмж боловсруулан олон улсад түгээхээр бэлтгэлээ базааж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.