LIVE: "Тавантолгой түлш" ХХК-ийн хяналтын ажилтан Л.Солонго: Нэг хаяг дээр олон карт байгаа зөрчил гарсаар байна

Сайжруулсан нэг уут шахмал түлшийг 937 төгрөгөөр борлуулж байгаа. Түүнчлэн нэг айл өрхөд долоо хоногт зургаан уут шахмал түлш борлуулах ёстой байдаг.

Гэвч зарим айл өрхүүд 2-3 картаар сайжруулсан шахмал түлш авах зөрчил илэрч байгаа тул "Тавантолгой түлш" ХХК-иас хяналт шалгалт хийхээр болжээ. 

"Тавантолгой түлш" ХХК-ийн хяналтын ажилтан Л.Солонго:

Ес эхэлсэн хүйтэн өдрүүдэд түлшний хэрэглээ нэмэгдэж, долоо хоногт зургаан уут түлш түлж дулаацаж чадахгүй буйгаа иргэд дурдаж байсан юм. Түлшээ үйлдвэрлэж чадаж байгаа юм чинь иргэдэд нэмэлтээр түлш зарж болохгүй гэж үү. Цаашлаад нэг мөсөн өвлийн хэрэгцээний түлшээ авчихвал байн, байн түлшээ авах гээд ирэхгүй амар шүү дээ хэмээн иргэд өгүүлж байлаа. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.