Дартсын ДАШТ-ий өрсөлдөөн оргилдоо хүрч байна

James+Wade 01 

Урьд шөнийн оргил тоглолт болох дэлхийн гурван удаагийн аварга бөгөөд дэлхийн чансааг тэргүүлэгч алдарт Майкл Ван Гервен дэлхийн чансааны 16-д эрэмбэлэгдэж буй "The Rockstar" хочит Жое Куллен нарын тоглолт байлаа. Тоглолт тун ширүүн өрсөлдөөнтэй явагдаж М.В.Гервен 4:3 харьцаагаар хожил байгуулан шөвгийн 8-д шалгарлаа.  

 

Мөн түүнчлэн "Польш бүргэд" хочит К.Ратажски Германы Г.Клеменсийг 4:3 харьцаагаар буулган авч анх удаа ДАШТ-ий шөвгийн 8-д шалгарлаа. Тэрээр тоглолтын дараа сэтгүүлчдэд: "Энэ үнэхээр сэтгэл хөдлөм үдэш байна. Өмнө нь би ийм тоглолт хийж байснаа санахгүй байна. Өнөөдөр би дэндүү азтай байна" хэмээн хэлсэн байна. 

Дэлхийн чансааны 7-д эрэмбэлэгдэж буй Жеймс Вейд есөн удаа 180 оноо авсан ч энэ хожил байгуулахад нөлөөлж чадсангүй. Тэрээр С.Бантингт 4:2 харьцаагаар хожигдон тэмцээнээ дуусгалаа. 

ДАШТ өнөөдөр орой /Улаанбаатарын цагаар/ 20:00 цагаас үргэлжлэн явагдах ба манай сайт уламжлал ёсоор шууд дамжуулан үзүүлэх болно. 

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.