LIVE: Гэр хороололд нийтийн халуун ус ажиллахгүй байгаагаас иргэд усанд орж чадахгүй хоёр сар болж байна

Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн халуун усны үйл ажиллагаа явуулдаг 129 газар байдаг. Хөл хорио тогтоосноос хойш нийтийн халуун усны газар хаагдсанаас хойш гэр хорооллын иргэдийн хувьд сүүлийн хоёр сар турш усанд орж чадахгүй байгаа юм.

Иргэдийн хувьд гэр хорооллын айл өрх бүр халуун устай биш. Хувийн ариун цэврээ сахихыг эрүүл мэндийн байгууллагаас анхааруулж байгаа ч гэр хорооллын иргэдийн хувьд сүүлийн хоёр сарын турш хагас дутуу биеэ угаасан болоод явж байна. .

Халуун ус, хувцас угаалгын бизнес эрхлэгч Б.Оюунцэцэг: Ариун цэврээ сахих, хувцас хунараа ариутгах хүсэлтэй иргэд нийтийн халуун усаа ажиллуулахгүй юм уу гэх хүсэлт тасралтгүй ирж байна. . Тэгэхээр нийтийн халуун усыг ажиллуулж болдоггүй юм уу.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.