57,000 жил хадгалагдсан бэлтрэгний араг яс олжээ

Канадын Юкон мужийн нутаг дэвсгэрээс мөнх цэвдэгт дарагдан 57,000 жил болсон чонын бэлтрэгний араг ясыг олсон байна. Судлаачид уг араг ясыг хамгийн олон жилийн хугацаанд бараг бүрэн бүтнээрээ хадгалагдан үлдсэн чонын олдвор болохыг баталжээ.

Нутгийн уугуул оршин суугчдын хэлээр Жүр хэмээн нэрлээд байгаа уг бэлтрэгийг Даусон хотын ойролцоо Клондик алтны судалтай газраас уурхайчин олсон байна. Бэлтрэгний арьс үс бараг бүрэн бүтэн байсан бөгөөд зөөлөн эд нь ч хадгалагдан иржээ.

201221060548 restricted 02 yukon frozen puppy intl scli exlarge 169

Рентгений тусламжтайгаар уг бэлтрэгийг 6-7 долоо хоногтой байхдаа үхсэн гэж тооцсон байна. Мөн түүний эргэн тойронд цэнгэг устай гол горхи их байсан ба өөр олон амьтан байсан гэж таамаглажээ. Түүнчлэн гэдэс дотроос нь цэнгэг усны яргай загас, шувууны махны үлдэгдэл олдсон байна. Гарлыг нь Орос, Сибирь, Аляскийн чононы бэлтрэг байсан гэж таамаглаад байгаа юм.

201221060016 restricted 01 yukon frozen puppy intl scli exlarge 169

Эх сурвалж: CNN

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.