ВИДЕО: Байнгын хороо Засгийн газрыг огцруулахыг дэмжлээ
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дөнгөж сая шийдвэрээ гаргалаа.
Монгол Улсын Ерөний сайд У.Хүрэлсүхийг огцруулья гэдэг томьёоллоор санал хураалт явуулахад нийт гишүүдийн 62,5 хувь дэмжсэн аж.
Энэ удаагийн хуралдаанд 16 гишүүн оролцсон бөгөөд 10 гишүүн Засгийн газрыг огцруулах саналыг дэмжсэн байна.
Засгийн газрыг огцруулах эсэх эцсийн шийдвэрийг энэ 7 хоногт хуралдах УИХ-ын нэгдсэн чуулганаар шийдвэрлэх юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.