УОК-оос нэгдүгээр сарын 06 хүртэл хөл хорио тогтоох санал гаргалаа
Улсын онцгой комисс 12:00 цагаас хуралдаж, энэ лхагва гараг буюу арванхоёрдугаар сарын 23-наас нэгдүгээр сарын 6-ны хүртэл хугацаанд /14 хоног/ нийслэлийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэг буюу хөл хорио тогтоох саналыг гаргажээ. Энэ удаад хатуу хөл хорио тавих санал гаргасан гэж эх сурвалж мэдээллээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар улс орны эдийн засаг чухал ч, нийгмийн эрүүл мэнд хамгийн чухал гэж үзсэн байна.
Засгийн газар 15:00 цагаас хуралдаж УОК-оос гаргасан саналыг хэлэлцэж, эцсийн шийдвэрийг гаргана.
Өнөөдрөөс биш, яагаад заавал энэ сарын 23-наас хөл хорио тавих болов гэдгийг хэвлэлийн хурлаар тайлбарлах бололтой.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.