БЗД-т хөл хорио тогтоох эсэхийг Засгийн газар шийднэ

Баянзүрх дүүрэгт зөвхөн нэг өдрийн дотор коронавирусийн 31 тохиолдол илэрлээ. Ингэснээр Үүнтэй холбоотойгоор тус дүүрэгт хөл хорио тогтоож болзошгүй гэсэн таамгийг олон нийтийн дунд төрүүлээд байгаа юм.

Тэгвэл уг асуудлыг хэлэлцэхээр Улсын онцгой комисс 12:00 цагт хурал зарласан бол Засгийн газар үргэлжлүүлэн 15:00 цагт хуралдахаар төлөвлөжээ. Улсын онцгой комисс хуралдаанаас гаргасан саналаа Засгийн газарт танилцуулна. Засгийн газар хуралдаж тодорхой шийдвэр гаргах юм. Энэ үйл явдлуудыг бид цаг тухай бүрт нь мэдээлэх болно. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.