СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2020-12-20

LIVE: “Хотынхондоо хониор тусалъя” аяны хандивын тоглолт

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   З.Балдандугар
3 жилийн өмнө

АН-ын зүгээс зорилтот бүлгийн айл өрхүүдэд туслах зорилгоор “Хотынхондоо хониор тусалъя” аяныг зохион байгуулж эхэлсэн.

21 аймгийн Ардчилсан намын хороодынхон иргэд, малчдаас хандив цуглуулан энэ сарын 21-30-ны хооронд Улаанбаатар хотод нэгтгэн эмзэг бүлгийн айл өрх, хөл хорионы үед цаг наргүй ажиллаж байгаа эмч, цагдаа, онцгой байдлын албан хаагчдад хүргэх ажлыг давхар зохион байгуулж байна.

Хандивын үйл ажиллагаанд зориулсан хамтлаг дуучдын онлайн тоглолтыг манай телевиз шууд дамжуулж, “Хотынхондоо хониор тусалъя” аянд хандив өргөсөн байгууллага, малчдыг алдаршуулж байна.

Энэхүү тоглолтыг "Талын Монгол" телевизээр мөн шууд дамжуулж байна.

Монголчууд “Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ” гэж сургадаг сайхан уламжлалтай ард түмэн билээ. Өмнө нь ган зуд, гал усны аюул болоход хотынхон малчиддаа олон удаа тусалж байсан бол энэ удаа харин малчид хотынхондоо туслах аянг Ардчилсан намаас санаачлан зохион байгуулж байгаа юм. 

Талын Монгол телевизийг доорх сувгуудаар хүлээн авч үзээрэй. 

-Юнивишн 29

-Скай медиа 42

-Сансар кабель 30

-MNBC 35

-ДДЭШ 40

-МЦХ 41

-Монсат 40

-National 41

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

bunyia
3 жилийн өмнө
66.181.161.86

odool zob ym setgej bn zoboh zagt nohoriin zan tanigdan gej

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.