О.Амартүвшин АН-ын дарга болно

АН-ын даргын сунгаа энэ жилийн долдугаар сард эхэлсэн боловч, учир битүүлэг шалтгаанаар хойшлоод (угтаа зогсоод) байгаа. Ц.Оюунгэрэл, Л.Гантөмөр, Х.Тэмүүжин, О.Амартүвшин, О.Чулуунбилэг нар нэр дэвшихээ илэрхийлж байсныг уншигчид санаж буй. 

Эдгээр нэр дэвшигчид дотроос МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч гэнэ.

Хоёр ерөнхийлөгч сүүлийн үед зүү орох зайгүй нөхөрлөж байгаа сурагтай. БНХАУ-д хандивлах 30 000 хонь гэдэг “галзуу” санааг О.Амартүвшин Ерөнхийлөгчид шивнэсэн гэдэг шивнээ яриа АН-ынхан дунд байна.

Цаашилбал, МҮХАҮТ, ЕТГ хамтран “Малчдад ээлтэй төр” төслийг хэрэгжүүлэн, онд орохгүй бог малыг 30 000 төгрөгөөр худалдан авах ажиллааг Баянхонгор аймгаас эхлэн зохион байгуулжээ. Бог малыг худалдан авахдаа урьдчилгаа 10 хувийг өгөөд, үлдсэн 90 хувийг зээлэх ба түүхий эдийг борлуулсны дараа зургаан сарын дотор төлж барагдуулахаар малчидтай тохиролцжээ. юм билээ. Тэдний хоршил өнгөрсөн хугацаанд 30 000 толгой бог мал худалдан авчээ.

Гэхдээ энэ ажил анхнаасаа шулуун дардан байсангүй. “Баянхонгор аймагт хэдэн мянган мал худалдан авах нэрээр нэг дор цуглуулчихаад авахгүй байгаагаас бог мал ихээр хорогдож байна” гэсэн яриа хотод дуулдсан. Энэ мэдээллийн дагуу тодруулахад “Ачаа тээврээс болж мал худалдан авах ажиллагаа удааширч байна. Мал махаа авна. Санаа зоволтгүй” гэсэн тайлбарыг өгч байсан. .

Нядалсан 30 000 малын арьс ширийг “Дархан арьс ширний цогцолбор” компани руу өгч, махыг “Мах импекс” зэрэг компанид борлуулсан гэнэ.

АН-ын дарга болох зам нь шулуудсан О.Амартүвшинд гэхдээ нэг болгоомжлох зүйл байгаа нь Их хурлаар өнөөдөр батламжлах үндсэн дүрмийн өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн сонгуульд амжилтгүй оролцвол намын дарга автоматаар огцрохоор тусгасан. Тэгэхээр .

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.