“Улаан чулуут” хогийн цэгт эмнэлгийн аюултай хог хаягдал болох цустай хуруу шил, зүү тариур, шинжилгээний дээж, амны хаалт зэргийг ил задгай хаясан гэх мэдээлэл цацагдсан. Эмнэлгийн аюултай хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлт, устгалын байдалд хийж буй хяналт, Улаанчулуутын хогийн цэг дээр эмнэлгийн аюултай хог хаягдал хаясан асуудлыг шалгасан талаар Мэргэжлийн хяналтын байгууллага, Цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийлээ.
Эмнэлгийн аюултай хог хаягдлыг устгах эрх бүхий нэг компани буюу “Элемент медикиал” компани нь Улаанбаатар хотын хэмжээнд эрүүл мэндийн салбарын 1407 байгууллагын аюултай хог хаягдлыг тээвэрлэж, устгадаг. Улсын 56 эмнэлэг, 358 эмийн сан, өрхийн 136, хувийн 773 эмнэлэг, эрүүл мэндийн 84 байгууллагатай гэрээтэй ажилладаг. Мөн 900 орчим байгууллагатай гэрээтэй, хог хаягдлыг нь устгадаг байна.
Тухайн хог хаягдлын хувьд мал эмнэлгийн гаралтай, ковидтой холбоогүй гэдгийг МХЕГ-аас дурдсан юм.
Энэ талаар Экологийн цагдаагийн албанаас "Улаан чулуутын хогийн цэгт эмнэлгийн аюултай хог хаягдал асгасан байна" гэх мэдээллийн дагуу МХЕГ-ын Сонгинохайрхан дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагч, Байгаль орчны улсын байцаагчид ажиллаа. Шалгалтын үеэр ил задгай хаясан байсан хог, хаягдлыг компани дээр авчирч, ариутгал халдваргүйжүүлэлт хийгээд хадгалсан.
Энэ хог хаягдалд олон хуруу шил байсан. Үүгээр нь шалгахад "Элемент медикиал" компанид 2020 оны 12 дугаар сарын 8-нд Улсын мал эмнэлгийн төв лаборотариас хүлээлгэн өгсөн 196.3 кг хог хаягдал байх магадлал өндөр байна. Үүнийг тухайн компанийн жолооч арванхоёрдугаар сарын 9-нд буталж, ариутгалгүй ил задгай аваачиж хаясан нь хяналтын камераар тогтоогдсон. Иймд Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хэлтэст тухайн жолоочид эрүүгийн хэрэг нээн шалгаж эхэлсэн. Мөн холбогдох ажилтнаас мэдүүлэг авах зэргээр шалгалтын ажлыг үргэлжлүүлж байна" гэв.
Мөн халдваргүйжүүлсэн хог хаягдлыг нэг бүрчлэн шалгахад хамгаалах хувцас комбинзон дээр Урантуяа гэсэн нэр бичсэн, 2013, 2014 оны өсгөвөр, Өмнөговь 2013, 201-300, 2014 оны хоёрдугаар сарын 11 гэсэн тэмдэглэгээтэй хайрцагтай тубе байгаагаас харахад судалгаа шинжилгээний ажилд ашиглаж байсан.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Тусгай шатаах зуухтай гэж ойлгуулж мөнгө авч хог хаягдал ачдаг даа.одоо хог дээр жолооч буталдаг гэж юу ярина.Бутлахаар вирус үхэх үү.Жолоочийн буруу биш байх
жолооч буталж ариутгана гэж юу байх вэдээ. Жолоочоо золигт гаргасан компанийг эрүү татах хэрэгтэй
Улирал болгоноор бөөн мөнгө авдаг байж арайчдээ