СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

АЗТАЙ САВАР: Монголын хөгжилтэй ХӨГШИН нохойнуудыг танилцуулж байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
3 жилийн өмнө

Өхөөрдөм, хөгжилтэй, ухаарал хайрласан сайхан түүхүүдээр та бүхнийг аялахыг урьж байна. Амьтанд хайртай “Азтай савар” ТББ-ын санаачлан явуулж байгаа My old friend уралдаанд идэвхтэй оролцоорой.

Тус сошиал уралдаанд өөрийн хайртай “ӨНДӨР” настай нохойныхоо зураг болон түүхээр оролцох боломжтой.

Ингээд эхний өхөөрдөм түүхүүдийг танд хүргэе.

Азтай саварчин, хайр түгээгч, ИХ БАГШ Хасака

Оролцогч: Б.Ариунболд ба түүний 9 настай Хасака

Манай Хасака чинь юм юм үзсэн толгой шүү дээ. Найман жилийн өмнө над дээр ирэхдээ долоон айл дамжиж, ОЛОН ТӨРИЙН НҮҮР ҮЗСЭН гэдэг шиг амьтан хүчээр шахуу ирж байлаа. Ирсэн өдрөөсөө хойш айлын ганц, эрх хүүхэд шиг тоглож сахилгагүйтсээр олон ч хэрэг тарьсан даа. Ер нь бол айлын ганц байсан л даа. Сүүлийн гурван жил эзэнтэйгээ хамт “Азтай савар"”т нэгдэж, олон амьтад аварч, ИХ БАГШ болох зам нь нээгдсэн байдаг юм.  Хасакагийн аварч, тусалсан Райни, Бэрри, Ами, Тами, МиМи, Коко, Жожо, Макс, Панда, Санни, Снөв, Вива, Симба гээд тоочоод байвал нилээн олон нохойнуудыг нэрлэж болно. Гудамжаас олдсон эдгээр нохдод анхан шатны сургалт, нийгэмшэх, тоглох, гутал идэх, оймс нуух зэрэг хичээлийг өөрөөрөө үлгэрлэн зааж өгсөн байдаг юм. За ингээд азтай саварчин Хасакагийн бяцхан зүрхэнд сүүдэр бүү тусаг. Их багш ХАСАКА урт удаан, түм бум наслаг ээ.

 

Идэх ид шидтэй, унтах гавьяатай Pippy

Оролцогч Д.Мөнхгэрэл болон 12 настай Pippy

Би түүнийг анх алганд багтах жижигхэн байхад нь харж байсан. Ээжээсээ төрөөд 25 хоногтойд нь авч байлаа. Тэр үед тийм жоохон нохой авч болох эсэх талаар хэн ч юу ч хэлдэггүй байсан үе. Тиймээс маш их айж байсан л даа. Ирсэн шөнөө ээжийгээ санаж уйлаад байсан. Тэврээд унтахаар дуугуй болно. Ингэж өдөр хоног өнгөрсөөр нэг мэдэхэд л том болсон. Том болсон ч гэсэн унгас алдаад, дээшээ хараад надтай хамт унтдаг хэвээрээ. Нэг удаа 3 сар түүнээс хол байсан. Нохойгоо их санаж өдөр бүр хөл дээрээ дэр тавьж унтдаг байлаа. Ухаантай гэхэд хэтэрхий ухаантай. Нохойныхоо найз нь болсон цагт чиний чихэнд биш сэтгэлд шууд үгээ хэлдэг шүү. Би амьдралаа нохойгүйгээр төсөөлөшгүй. Одоо хараа муу, чих хатуу, идэмхий бүдүүнээ унгас алдаад унтаж л байна.

 

Хамгийн хэцүү үед ирсэн САХИУСАН ТЭНГЭР

Оролцогч: Tatiana Bazarova болон 8 настай Sammy

Намайг жаахан байхаас л манайх үргэлж нохой, муур тэжээдэг айл байлаа. Гэвч ээж маань багтраа, харшилтай болсон болохоор нохой тэжээхээс татгалзсан юм. Ээж маань 2012 онд бурхан болоод би аавдаа хань болгож нэг жижигхэн нохой авч өгье гэж бодсон юм. Ингээд нэг айлаас бяцхан гөлөг гуйж гуйж авахаар боллоо. Гөлөгтэй болохоо хүлээгээд байж байтал 7 сард аав минь бурхны орноо зорьсон юм. Энэ бүхний дараа хүнд цаг үеийг ганцаар давж гарах болж хэцүү байсан даа. Харин 1 сард нь бяцхан Sammy надад ирсэн. Ингээд би өөрөө түүний асралт ээж, гэр бүл, найз нь болж 8 жил өнгөрчээ. Sammy 12 сарын 15-нд төрсөн. Түүнд “Supernatural” киноны баатар Сэмюэл Винчестерын нэрийг өгсөн л дөө. Угаасаа их эрэлхэг, миний баатар юм шүү дээ.

Уншигч та ч бас өөрийн бяцхан “ХӨГШИН НАЙЗ”-ынхаа зургыг илгээж хөгжилтэй, сургамжтай түүхээсээ бусадтай хуваалцаарай.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (5)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Zochin
3 жилийн өмнө
192.82.67.225

Huurhun amitad yumaa ezed ni ch mundag yumaa.

Anyjin
3 жилийн өмнө
66.181.161.47

тимээ

Anyjin
3 жилийн өмнө
66.181.161.47

тимээ

Anyjin
3 жилийн өмнө
66.181.161.47

манай нохойгийн маннн зураг одоохондоо байхгүй бас манай нохой долоон нас хүрээгүй гэхдээ гоё тэнцээн зохиосонд баярлалаа

Anyjin
3 жилийн өмнө
66.181.161.47

манай нохойгийн маннн зураг одоохондоо байхгүй бас манай нохой долоон нас хүрээгүй гэхдээ гоё тэнцээн зохиосонд баярлалаа

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.