“Автобус 1” өнөөдрөөс нийтийн тээврийн үйлчилгээнд явж эхэллээ

“Автобус-1” баазын нэг жолоочоос коронавирусийн халдвар илэрсэнтэй холбоотойгоор тус баазын автобуснууд түр зогсолт хийж, бүх ажилтан, албан хаагчдад шинжилгээ хийн, 48 хүнийг тусгаарлаад  байв. 

Нийслэлийн онцгой комиссын шийдвэрийн дагуу тус байгууллагын нийт 480 ажилтнаас  3 удаагийн PCR шинжилгээ авахад бүгд сөрөг гарсан юм. 

Мөн тус баазын Түүнчлэн  автобусны  суудал хооронд зай барьж суухыг сануулсан тэмдэг тэмдэглэгээ,  картаа зайнаас уншуулах санамж, короновирусээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг байршуулан, техникийн аюулгүй байдлыг шалган үйлчилгээнд гаргажээ.

Цаашид цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор халдвар хамгааллын дэглэмийг сахиж, эрүүл мэндийн байгууллагаас өгч байгаа зөвлөмжийг дагаж мөрдөхийг нийт ажилтан албан хаагчдадаа сануулж ажиллана хэмээн Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-аас мэдээлэв.

131093407 716190062652915 3926141585834742450 n 20201214121753

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.