LIVE: Цахилгааны ачаалал өчигдөр өмнөх өдрөөсөө 50 МВт-аар огцом нэмэгдсэн

Засгийн газар ээлжит бусаар өчигдөр хуралдаж, Монгол Улсын бүх өрх айлын болоод тодорхой есөн салбарын байгууллагаас бусад бүх ААН-үүдийн цахилгааны төлбөрийг ирэх оны долдугаар сарын 1 хүртэл тэглэх шийдвэр гаргасан.

Үүнтэй холбоотой цахилгааны хэрэглээгээ “Үнэгүй болчихлоо” гэдэг хандлагаар огцом нэмэгдэж, үүнээс үүдэж хэд хэдэн газар цахилгааны трансформатор буудсан гэх мэдээлэл бий.

Харин энэ талаар “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Хэмнэлт, аюулгүй ажиллагааны дарга О.Амаржаргал: Засгийн газрын шийдвэртэй холбогдуулж бид шуурхай хуралдаан зарлан, энэ хугацаанд ажиллах нарийвчилсан төлөвлөгөө гаргасан. 24 цагаар ажиллах бригадуудын тоог нэмэх, аюулгүйн нөөцийн бүрдэлтийг хангах гэхчлэн чиглэлд төлөвлөсөн.

Аль болох саатал гаргахгүй талыг барьж ажиллана. Хүйтний улирал эхэлсэнтэй холбоотой цахилгааны ачаалал нэмэгддэг. Гол нь иргэд цахим орчинд цахилгааны зөв, ухаалаг хэрэглээг уриалж байгаад ихээхэн олзуурхаж байна. 

“Диспетчерийн үндэсний төв” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Балжинням: Өчигдөр цахилгааны ачаалал 1215 МВт хүрсэн. Харин энэ нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 105 МВт-аар, өмнөх өдөртэй нь харьцуулахад 50 МВт-аар өссөн үзүүлэлтэй байна. 

Монгол Улсад эрчим хүчний оргил хэрэглээ 18.00-22.00 цагийн хооронд байдаг. Өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг хангах үүднээс эрчим хүчний салбар бүх хүчин чадлаараа ажиллаж байна. Үлдэж байгаа хэрэглээгээ хангах үүднээс

Хөл хорио тогтоосноос хойш иргэдийн цахилгааны хэрэглээ 15 хувиар өссөн байна. Аж ахуй нэгж, сургууль цэцэрлэгүүд ажиллахгүй байгаатай холбоотойгоор хэрэглэгчдийн гэртээ байх хугацаа уртассан тиймээс  ахуйн хэрэглээ нэмэгдэх үндэслэл болоод байна. Хэрэглэгчид шаардлагагүй цахилгаан хэрэгслээ унтраах, мөн хэрэглэхгүй байвал цахилгаан хэрэгслээ залгуураас нь салгаж  цахилгаан эрчим хүчээ хэмнэхийг зөвлөж байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.