Албан байгууллагууд QR кодыг зайлшгүй байршуулах шаардлагатай

Засгийн газрын шийдвэрээр гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж нэр бүхий 18 байгууллагаас бусад аж ахуй нэгжийн үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэн эхлүүлж байгаа билээ. Үйл ажиллагаагаа эхлүүлж буй иргэн, аж ахуй нэгж байгууллагууд цахим мэдээллийн системийг ашиглах нь  эрсдэлээс хамгаалах, эрсдэл учирсан тохиолдолд яаралтай хариу арга хэмжээ авах зэрэгт чухал ач холбогдолтой юм.

Аж ахуйн нэгжүүд арванхоёрдугаар сарын 14-өөс эхлэн өөрсдийн QR кодыг үүсгэж, үйлчлүүлэгчдийн нүдэнд ил харагдах газарт зайлшгүй байрлуулна. юм. Харин үйлчлүүлэгчид энэхүү кодыг өөрсдийн Е баримт аппликейшнд уншуулж хэвших хэрэгтэй гэж Нийслэлийн мэдээлэл технологийн газрын дарга О.Чинзориг хэлж байлаа.

Цахим системийг иргэд, аж ахуй нэгж байгууллагууд өдөр тутам хэрэглэснээр үүсэж болох эрсдлээс өөрсдийгөө бүрэн хамгаалах боломжтой. . Эрсдэл үүссэн тохиолдолд иргэдийн мэдээллийг цаг алдалгүй цахим хэлбэрээр шүүж, маршрутыг тодорхойлон хавьтагчдыг шуурхай илрүүлэх боломжтойг тэрбээр онцолж байсан юм.

131472149 859549448129679 6742201335378899643 n 20201212044502

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.