СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-12-11

Орон нутагт зорчих хөдөлгөөний талаар тодорхой шийдвэр гараагүй байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Нийслэл хот болон орон нутагт гацсан иргэд коронавирус илрүүлэх шинжилгээнд хамрагдах болон зорчих хугацааг энэ сарын 14-н хүртэл сунгаад байна. 

Энэ талаар ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд “Иргэд шинжилгээ өгч орон нутаг, хот хооронд зорчихыг 10 хоногийн хугацаатай зохион байгуулахаар төлөвлөсөн ч Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг  арванхоёрдугаар сарын 14-н хүртэл сунгасантай холбоотойгоор уг хугацаа мөн сунгагдсан гэж ойлгож болно” гэв.

 талаар НОК-ын Нарийн бичгийн дарга, дэд хурандаа Д.Оюунбатаас тодруулахад “Энэ шийдвэрийг УОК гаргана. Нийслэлийн Онцгой комиссоос иргэдийг хэрхэн зорчуулах талаар хэд хэдэн саналаа хүргүүлсэн. Ирэх даваа гарагт тодорхой болох байх” гэсэн юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.