СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-12-11

LIVE: Зөвхөн Чингэлтэй дүүрэгт QR код хуурамчаар үйлдсэн 42 тохиолдол бүртгэгджээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
3 жилийн өмнө

Чингэлтэй дүүрэгт QR код хуурамчаар үйлдсэн 42 тохиолдол, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил 22 бүртгэгдсэн талаар Цагдаагийн ахлах дэслэгч Г.Бат-Эрдэнэ мэдээлж байна

Цагдаагийн ахлах дэслэгч Г.Бат-Эрдэнэ: 

-Чингэлтэй дүүргийн замын цагдаагийн 54 албан хаагч, нэмэлтээр 8 сонсогч, бусад газар хэлтсүүдээс 12 албан хаагч томилогдон ажиллаж байна. Нийт ЧД-ийн нутаг дэвсгэрт хөдөлгөөн зохицуулалтын ажил, хөдөлгөөний аюулгүй байдал, уулзвар гарцууд дээр зөвшөөрөгдсөн 18 чиглэлийн байгууллагын ажилтан, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавин ажиллаж байна.

Чингэлтэй дүүргийн замын цагдаагийн хэмжээнд нийт QR код хуурамчаар үйлдсэн 42 тохиолдлыг илрүүлээд байна.

Албан хаагчдыг даарч байгаад санаа тавьж байгаа иргэддээ маш их баярлалаа. Цагдаагийн нийт бүрэлдэхүүн дулаан хувцсандаа шилжсэн. Албан хаагчид мөрөн дээр байршуулсан албаны гэрэл, зам дээр гэрэл ойлгогч бүхий хаалт зэргээ байршуулж аюулгүй байдлаа хангаж ажиллаж байгаа.

Хөл хорио эхэлснээс хойш буюу 11 сарын 11-ээс хойш Чингэлтэй дүүргийн хэмжээнд 22 жолооч согтуугаар жолоо барьж, дөрвөн жолооч баривчлагдаж шүүхээр шийдвэр нь гарсан байна.

Цар тахлын энэ цаг үед өөрсдийн аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцохыг согтууруулах ундаанаас татгалзахыг уриалж байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.