​Дараах шалгуурыг хангасан ЖДҮ эрхлэгчдэд 300 сая хүртэлх төгрөгийн зээл олгоно

Цар тахалтай энэ үед Монголбанк урт хугацаатай репо арилжааг зарлаж, банкуудад шинэ зээл олгоход дэмжлэг үзүүлж, 175 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шилжүүлсэн байна. 

Эхний 175 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Хаан, Хас, Капитрон, Төрийн, Тээвэр хөгжил, Богд банкуудад олгожээ. . Ингэхдээ ЖДҮ-ийн салбарынханд хамгийн ихдээ 300 сая төгрөг, уул уурхайн бус экспортыг дэмжсэн салбарынханд нэг тэрбум төгрөг хүртэлх хэмжээний зээлийг хоёр жилийн хугацаатай, 10.5 хувийн хүүтэйгээр олгоно. Зээлд хамрагдсан иргэн, ААН зээлийн эргэн төлөлтөөс зургаагаас доош сарын хугацаанд чөлөөлөгдох боломжтой юм байна. 

Зээлд хамрагдах иргэн ААН-д дараах ерөнхий шаардлагыг тавьж байгаа юм. 

image1

Дээрх шалгуурыг хангаж байгаа  иргэн, ААН зээлд хамрагдах хүсэлтээ өөрийн сонгосон банкиндаа цахимаар хандан өгөх  боломжтой юм байна. 

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.