Тулагийн сургуульд зэвсэгт халдлага хийхээр төлөвлөж байсан сурагчийг баривчилжээ

ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны ажилтнууд Тула хотын сургуульд зэвсэгт халдлага үйлдэхээр төлөвлөж байсан өсвөр насны хүүхдийг баривчлан, халдлагаас урьдчилан сэргийлсэн болохыг тус байгууллагын хэвлэлийн алба лхагва гарагт мэдээлжээ.

" Одоо уг хэргийн талаар нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах шаардлагатай эсэхийг шийдвэрлэж байна" гэж тус албанаас мэдэгдсэн юм.

Харин сэжигтэнд галт зэвсгийг хууль бусаар худалдаж аван, эзэмшсэн гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгээд байгаа аж.

Эх сурвалж: TASS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.