СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-12-09

LIVE: Ж.Сандагсүрэн: Орон нутаг руу буцаах ажлын хугацааг сунгана

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
3 жилийн өмнө

Хөл хорионы дэглэмийг энэ сарын 14-ний өдрөөс сулруулж байгаатай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн иргэд болон сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн: 

-Монгол улсын Засгийн газрын шийдвэр гарсантай холбоотойгоор дагалдах журам гарна. Энэхүү журмаар иргэдээс асууж байгаа асуудлууд зохицуулагдана. Тухайлбал, МХЕГ-аас албан байгууллагуудад мкв-даа тохируулж иргэдэд үйлчлэхийг сануулна. Сууж үйлчлүүлэх биш, аль болох авч явахаар үйлчлэхийг байгууллагуудад сануулж байгаа. Мэдээж, халдвар хамгаалалтын дэглэмээ сахиулна. 

Ирэх даваа гарагаас замын хөдөлгөөн хэвийн байдалдаа орно. QR кодын журам хүчингүй болно. 

119.mn сайт гацсан, алдаа гарсан. Манай мэдээлэл технологийн салбар шинэ сорилтод орж байна. Сайт одоогоор хэвийн ажиллаж байна. Гагцхүү мэдээлэл оруулах ажиллагаа удаашралтай байна. Иймд орон нутаг руу зорчих иргэдийг 12 сарын 10 хүртэл нэвтрүүлнэ гэж заасан боловч шинжилгээний хариу удааширч байгаатай холбогдуулан энэхүү ажлыг сунгахаас өөр аргагүй. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.