СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-12-08

LIVE: Иргэн А.Базар Нийслэлийн Засаг даргыг шүүхэд өгчээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
3 жилийн өмнө

Нийтийн эзэмшлийн зам талбайг автомашины зогсоол болгон өөрчилсөн "Оргил" худалдааны төв болон нийтийн зам талбайг өөрчилсөн тухайн байгууллагад хариуцлага тооцож хуучин хэвэнд оруулах үүрэгтэй Нийслэлийн Засаг даргыг иргэн А.Базар шүүхэд өгсөн байна. 

Тухайн хэсэг нь явган иргэд болон дугуйтай иргэд зорчдог автозамын хажуугын явган зам байрлаж байсан бөгөөд тус замыг автозогсоол болгосноор иргэд нэг бол автомашины зам дээгүүр, эсвэл автозогсоол дээгүүр зорчих болж байгаа юм. 

Энэ тухай оршин суугч А.Базар удаа дараа хүсэлт гаргасан боловч хариу өгөөгүй бөгөөд иргэний гомдлын дагуу шүүхэд өгсөн талаараа ийн ярилаа. 

Иргэн А.Базар: 

-БЗД-ийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт Их Монгол улсын гудамж болон Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг холбосон дугуйн зам байсан. . МХЕГ энэ зам нь "иргэдийн аюулгүй зорчиход нөлөөлж байна" гэсэн дүгнэлт гаргасан байдаг. Иймд "Оргил" худалдааны төв болон Нийслэлийн Засаг даргыг шүүхэд өгсөн. Зөрчлийн тухай хуульд "Зөвшөөрөлгүй газар олгосон бол байгууллагыг 5 сая төгрөгөөр, иргэнийг 500 мянган төгрөгөөр торгоно" гэсэн байдаг. Уг нь явган хүний зам гаргах шүүхийн захирамж 5 дугаар сард гарсан боловч, одоо болтол ямар нэгэн арга хэмжээ аваагүй гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

zochin
2 жилийн өмнө
202.179.27.26

ene chuugiin zov, chaaschdaa daraagiin iim zovlon chaa saagui baidag , yvgan chunii zamgui UB chotiig !, bid uzen yddag

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.