СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-12-08

Завхан аймаг зорчих хөдөлгөөндөө хязгаар тогтоов

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Завхан аймгийн Засаг дарга арванхоёрдугаар сарын 7-ны өдөр захирамж гаргаж, аймаг, сумдын төв доторх зорчих хөдөлгөөнийг 20:00-07:00 цагийн хооронд хязгаарлахаар болжээ. 

. Эрсдэлтэй бүс нутгаас иргэд ийнхүү олноороо ирж буй тул Аймгийн Онцгой комиссын Шуурхай штаб хуралдан дараах шийдвэрүүдийг гаргажээ.  

  • Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор аймаг, сумын төв доторх иргэдийн зорчих хөдөлгөөнийг 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаа цуцлагдах хүртэлх хугацаанд өдөр бүрийн 20:00-07:00 цагийн хооронд хязгаарлахаар шийдвэрлэжээ. 
  • Улаанбаатар хот болон бусад голомт бүхий бүс нутгаас ирсэн иргэд, тэдний гэр бүлийн гишүүдэд гэрийн тусгаарлалтад байх үеийн журмыг мөрдүүлж, хяналт тавихад төрийн болон төрийн өмчит байгууллагын албан хаагчдыг татан оролцуулж, эргүүл жижүүрээр ажиллуулахыг холбогдох албан байгууллагын дарга, эрхлэгч, сумын Засаг дарга нарт даалгав.
  • Гэрийн тусгаарлалтад байх иргэдийн шаардлагыг хангуулж, хяналт тавих, зохион байгуулах ажлын хэсгийг байгуулж, хяналтыг хэрэгжүүлэх журам, ажлын төлөвлөгөө, зураглал, цагийн хуваарийг холбогдох хууль, тогтоомжийн дагуу боловсруулж, хэрэгжилтийг олон нийтэд тайлагнахыг тус тус үүрэг болгожээ.
Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.