СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-12-07

НОК хөл хориотой холбоотой саналаа өнөөдөр УОК-т танилцуулна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Нийслэлийн онцгой комиссын шуурхай штабаас бүх нийтийн бэлэн байдлын хугацааг арванхоёрдугаар сарын 11-ээс хойш сунгах эсэхийг судлах ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.

Эхний ээлжинд үйл ажиллагааг эхлүүлэх аж ахуйн нэгж, байгууллагын тооцоо судалгаа болон халдвар хамгааллын дэмлэмийн зааврыг боловсруулан өнөөдөр буюу  арванхоёрдугаар сарын 7-д Улсын Онцгой Комиссд саналаа танилцуулна.

Мөн нийслэлийн хэмжээнд 94 чиглэлд 623 нийтийн тээврийн хэрэгсэл үйлчилж байна. Харин нийслэлийн зургаан дүүргийн 510 борлуулалтын цэгт 1524 тонн сайжруулсан түлш хүргэсэн бөгөөд түлш тээвэрлэлт, түгээлт, борлуулалтын ажиллагаа хэвийн байна гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.